Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэмжил зүйн зөвлөл хуралдлаа

2016 оны 10 сарын 04

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 9-р сарын 30-нд боллоо. Тус хурлаар хэмжих хэрэгсэл загварын туршилтын 6 асуудал, хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийн 4 асуудлыг хэлэлцэж баталлаа.

Нэг:Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар

·  Эйч-Эн-Ди Электроник энержи компанийн  БНХАУ-ын “ZHEJIANG RISESUN SCIENCE AND TECHNOLOGY” компанид үйлдвэрлэсэн DDSF-217 нэг фазын цахилгаан нэг фазын  олон тарифт электрон цахилгаан  тоолуур,

·  Сүхбаатар аймгийн “Өөдлөх дөл”  ХХК-ны БНХАУ-ын Wenzhou Blue Sky Elektronic Equipment компанид үйлдвэрлэсэн RT-LPG112A загварын шингэрүүлсэн шатдаг  хийн түгээгүүр,

·   “Эталон хэмжүүр”  ХХК-ны БНХАУ-ын Yong zhou компанид үйлдвэрлэсэн WL-HY-150/1000 загварын  жин,

·   “Мейжүрмэнт” ХХК-ийн БНХАУ-ын Хубей мужийн Вухан хотын “Wuhan Radarking Electronics CORP”компанид үйлдвэрлэсэн DDS155, DTS150 загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын электрон  тоолуур, “Одкон холдинг”  ХХК-ны Герман улсын DIEHL METERING компанид үйлдвэрлэсэн SKYLAR тооцоолууртай  SHARKY FS 473,  SHARKY 475 загварын дулааны тоолуурыг

Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын туршилтын үр дүнг батлах гэрчилгээг 3 жилээр тус тус  шинээр олгохоор шийдвэрлэлээ. 

·  “АГББГ”  ХХК-ны  хүсэлт болгосны дагуу БНХАУлсын  “Jiangbei water meter” компанид үйлдвэрлэсэн LXSCR-13D, LXSGR /20-50/, LXLC /50-150/ загварын халуун, хүйтэн усны  тоолуур,

·  СИНГАЛА ХХК-ны хүсэлт болгосны дагуу Польш Улсын “Метрон” үйлдвэрт үйлдвэрлэсэн 15 мм голчтой JS  загварын халуун, хүйтэн усны тоолуур загварын туршилтын гэрчилгээний хугацааг 5 жилээр тус тус сунгахаар шийдвэрлэлээ.

Хоёр. Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн асуудал

1.  Улаанбаатар хотын “Сингала” ХХК-д загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэлээ.

2.  Улаанбаатар хотын “Динлуо” ХХК-д загварын туршилтад тэнцэж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэлээ.

3.  Улаанбаатар хотын “Билгүүн-Од констракшн” ХХК-д загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ.

4.  Улаанбаатар хотын “Одкон холдинг ХХК”-д загварын туршилтад тэнцэж  Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын дулааны тоолуур худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36977
0 эможи
keyboard_arrow_up