Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад паспортын хэвлэлт хэвийн үргэлжилж байна гэв

2016 оны 10 сарын 04

Бэлдэц байхгүйн улмаас доголдоод байсан гадаад паспортын хэвлэлт хэвийн үргэлжилж эхэллээ. Монгол Улсын иргэд гадны улсад зорчих эрхийн паспортын бэлдэцийг ХБНГУ-ын хэвлэлийн компани хариуцан ажилладаг байжээ.  Гэтэл сүүлийн хоёр жилд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 70 мянгаар нэмэгдэж, гадаад паспортын хэвлэлд зориулсан төсөв хүрэлцэхээ больсон гэж албаныхан тайлбарласан. Ийнхүү төсөв шийдэгдэж, бэлдэцийг Герман улсад үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвийн явагдаж эхэлжээ.

Одоо гадаад паспортын бэлдэц хангалттай ирсэн тул яаралтай захиалгыг гурав хоногт, энгийн захиалгыг 7-14 хоногт багтаан хэвлэж эхэлсэн тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36976
0 эможи
keyboard_arrow_up