Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна

2016 оны 10 сарын 04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул хальтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 5, 6-нд зарим газраар, 7-нд төв, зүүн говийн аймгуудын зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36965
0 эможи
keyboard_arrow_up