Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Наймдугаар сард 1299 ипотекийн зээл олгогджээ

2016 оны 10 сарын 04

Банкууд өнгөрсөн наймдугаар сард нийт 1299 зээлдэгчид 75.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3893.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 86221-д хүрсэн талаар Монголбанк мэдээллэсэн байна. Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 18.7 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 24.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 58.1 сая төгрөг байна. Тайлант сард банкууд гурван сараас 30 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 19.0 жил байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36951
0 эможи
keyboard_arrow_up