Аравдугаар сарын эхээр цас орж хүйтэрнэ
2016 оны 10 сарын 01

Аравдугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно.Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Мөн энэ сарын 3-наас Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий нь уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө, 2 градус хүйтнээс гурван градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө нэгээс зургаан градус дулаан байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээлэллийн төвөөс мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36909
0 эможи




