Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны аравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, говийн аймгуудын нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 02-ноос аравдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.




