Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төрөхөөр өвдөж буй эмэгтэйг чимхсэн түргэний эмчид хариуцлага тооцохоор боллоо

2016 оны 9 сарын 30

Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа "төрж болохгүй" хэмээн гуяыг нь хөхөртөл чимхсэн хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан талаар цахим ертөнцөөр шуугисан. Тодруулбал, Төрөх хугацаагаа тулгаж дуудлага өгсөн 42 настай эмэгтэй эмнэлэг рүү явах замдаа хүчтэй өвдөлт өгөхөд түргэний эмч өвдөлт сарниулж булчин суллаж байна хэмээн эмэгтэйн гуя руу алгадан хөх няц болтол нь чимхсэн хэрэг гарсан билээ. Харин Сонгинохайрхан дүүргийн 103 хариуцсан салбарын эрхлэгч Н.Нармандах ирж, эмэгтэйн биеийн байдалтай танилцаж, эмэгтэйгээс уучлалт гуйсан юм. Тэрээр “Манай эмч надад хэлэхдээ урьд өдөр нь юмнаас унасан байсан, их доошилсон байсан гэж хэлсэн. Харин дарга нар хуралдаад манай эмчийн буруу үйлдэл хийсэн хэмээн арга хэмжээ авахаар болсон. Одоо таниас уучлалт хүсэж байна, нөгөө эмчийг өөрийн биеэр авч ирүүлэн танаас уучлалт гуйлгана" гэсэн байна. Энэ асуудлаар өчигдөр ЯТТ-ийнхэн хуралдаж жирэмсэн эмэгтэйг гэмтээсэн гэх эмчийг буруу үйлдэл хийсэн хэмээн үзэж арга хэмжээ авахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36862
0 эможи
keyboard_arrow_up