Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цаг агаар: Ихэнхи нутгаар бага зэрэг дулаарна

2016 оны 9 сарын 30

Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээӨнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

2016 оны есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, говь, талын нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

2016 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв  

1-нд баруун аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын хойд хэсэг, баруун, төвийн аймгуудын зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар, 4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36844
0 эможи
keyboard_arrow_up