Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын дэд дарга нарыг чөлөөллөө

2016 оны 9 сарын 29

Хууль зүй дотоод  хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэдний оронд тэргүүн дэд даргаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан , цагдаагийн хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын нэгдүгээр газрын дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж нарыг томилжээ. Шинээр томилогдсон эдгээр дэд дарга нар нь цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжээс ажиллаж эхэлсэн туршлагатай алба хаагчид  ажээ.

Тухайлбал, П.Батбаатар нь ажлын гараагаа Сонгинохайрхан  дүүргийн цагдаагийн хэлтсээс эхэлж, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын  хулгайн, байгаль орчны, эдийн засгийн зэрэг хэлтсүүдийн даргаар ажиллаж байжээ. Ч.Болдбаатар нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан ба Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дэд бөгөөд нэгдүгээр хэлтсийн дарга, нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Дэмжлэг үзүүлэх газрын дарга, Цлаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар тус тус ажиллаж байсан аж. Мөн М.Лувсандорж нь ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, НХЖХГ-ын Бодлого зохицууулалтын хэлтэс, Хамгаалалтын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Сонирхуулахад тэрээр, “90 сая”-ын Б.Гансүхийн хэрэг, рецидив гэмт хэрэгтэн Дэлгэрбат нарын шоронгоос оргож хүн барьцаалсан хэрэг, амь нас үрэгдсэн эзэнгүй авто ослын гэмт хэргүүдийг илрүүлж байсан туршлагтай ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36820
0 эможи
keyboard_arrow_up