Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Европын холбооны төслийн удирдах хорооны 5-р хурал болов

2016 оны 9 сарын 28

Монгол Улс, Европын холбооны хооронд 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төслийн удирдах зөвлөлийн 5-р хурал 2016 оны 9 дүгээр сарын 27-нд Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд боллоо.

Тус хурлаар өнгөрсөн 6 сард хийж гүйцэтгэсэн төслийн ажлын хэрэгжилтийн тайлан болон хойшид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулан санал сонслоо. Хуралд СХЗГ, МХЕГ, Гадаад хэргийн яам, МҮХАҮТанхим, ШӨХТГ, Хүнс хөдөө, аж ахуйн яам, Европын холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газар, Английн стандартын байгууллага, Испанийн технологийн төв, Туркийн итгэмжлэлийн байгууллага, Шадар сайдын алба болон Европын холбооны төслийн баг оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36796
0 эможи
keyboard_arrow_up