Монгол, Хятадын хилийн боомтууд түр амарна
2016 оны 9 сарын 28

БНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр ирэх аравдугаар сарын 1-ний өдөр тохионо. Энэ үеэр Монгол, Хятадын хилийн боомтууд түр амрах юм. Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүй Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36770
0 эможи




