Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

"Гран При" олон улсын тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцоно

2016 оны 9 сарын 28

ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд оролцохоор манай гурван бөх ОХУ-д очоод байна. Тэмцээн 2016 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд болох юм. Манай бөхчүүд тус тэмцээнд анхдугаар тэмцээнээс нь эхлэн тасралтгүй оролцож Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, Л.Төртогтох нар алтан медаль хүртэж байсан. Энэ удаа тус тэмцээнд шүүгч-дасгалжуулагчаар олон улсын шүүгч Х.Ганболд оролцох бол тамирчдаас:

§  57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Тулга /”Арслан” клуб, ҮБТДС, азийн өсвөрийн аварга/,

§  61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/,

§  74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер З.Сумьяабазар /“Арслан” клуб, ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/ нар зодоглоно. Тэмцээний шагналын сан 44 мянган ам.доллар бөгөөд үүнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд 2,000 , мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд  1,500, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 1,000, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1,000 ам.долларын урамшуулал олгох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36767
0 эможи
keyboard_arrow_up