Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цаг агаар: Төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно

2016 оны 9 сарын 28

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарахыг ЦУОШГ-аас мэдээллээ. 

2016 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

2016 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС АРАВДУГААР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, аравдугаар сарын 1-2-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36759
0 эможи
keyboard_arrow_up