Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Turkish Airlines”-ийн онгоцны нислэг хойшилжээ

2016 оны 9 сарын 27

Туркийн “Turkish Airlines” авиакомпанийн онгоц өнөөдөр /2016.09.27/ 11.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилж шөнийн 02.45 цагт болжээ.

Тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын хоёр иргэнийг манай улсын хил гаалийн ажилтнууд саатуулснаас ийн онгоц хойшлоход хүрчээ. Дээрх хоёр зорчигч Монголын ГХЯ-ны албан тушаалтны тодорхойлолттой байсан ч нэг хүнийг хилийн шалганыхан бичиг баримтыг нь хүчингүй гэж үзжээ. Хилээр нэвтрэх боломжгүй болсон Сири улсын иргэн уг онгоцоор буцах гэсэн боловч биеийн байдал нь муудсан учир өвчтэй хүнийг онгоцоор тээвэрлэх боломжгүй гэдгийг “Turkish Airlines”-ийн онгоцны дарга мэдэгджээ.

Иргэний нисэхийн хуулийн дагуу онгоц агаарт байхад зорчигчийн бие муудвал хамгийн ойрын нисэх буудалд зогсох үүрэгтэй байдаг гэнэ. Тиймээс зорчигчийн биеийн байдлыг харзнаж, онгоцны нислэгийг шөнийн 02.45 цаг хүртэл хойшлуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36751
0 эможи
keyboard_arrow_up