Мисс Н.Ану олон улсын тэмцээний ялагч боллоо
2016 оны 9 сарын 27

Загвар өмсөгч, мисс Н.Ану БНХАУ-д есдүгээр сарын 12-28-ны өдрүүдэд болсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээний ялагчийн титмийг зүүж олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарлаа.
Тэрбээр өмнө нь эх орноо төлөөлөн олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон туршлагатай билээ.
Тэмцээний дэд байранд Бельгийн мисс Каро Лилэйн Ф.Верла, гуравдугаар байрандБеларусийн мисс Дарья Колейчик оржээ. Мөн Польшийн мисс Жоанна Агнизска Фошемшиз дөрөвдүгээрт, Тайландын мисс Пимчанок Жичүү тавдугаарт орсон байна.
Тэргүүн байрын мисст 10 мянган ам.долларын шагнал гардуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36743
0 эможи




