"Улаан ном"-ыг тун удахгүй гар утаснаасаа үзэж болох нь
2016 оны 9 сарын 29

Монголын “Улаан ном”-ыг цахим хэлбэрт хөрвүүлж, гар утасны аппликейшн бүтээж байна. “Зориг сан”-гийн “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт хамрагдсан “Тэмүүлэл” багийнхан өнгөрсөн онд уг санаачлагыг эхлүүлжээ. Төслийн зорилго нь “Улаан ном”-ыг олонд таниулж, ухаалаг төхөөрөмжтэй хүн бүр унших боломж бүрдүүлэх бөгөөд салбарын яамнаас эхлээд төрийн болон төрийн бус олон байгууллага дэмжиж байгаа ажээ.
Аппликейшнийг татан авснаар “Улаан ном”-д багтсан амьтан, ургамлын талаарх мэдээллийг англи болон монгол хэлээр унших боломжтой. Нэн ховор болон ховордсон амьтан, ургамлыг олон нийтэд таниулж, хамгаалахад энэ санаачилга бага боловч хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36736
0 эможи




