Монголд анх удаа далайн амьтдын тоглолт болно
2016 оны 9 сарын 29
ОХУ-ын Московский Дельфинарий буюу “Далайн амьтдын тоглолт” болно. Уг тоглолт 10-р сарын 5-ны өдрөөс эхлэн лхагва, пүрэв, баасан гаригуудад 18:00 цагаас, бямба ням гаригуудад 12:00, 15:00, 18:00 цагуудаас Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Хүүхдийн Паркд тус тус тоглох гэж байна. Үнийн хувьд суудлаасаа хамааран 15000, 18000, 21000, 24000, 30000 гэсэн тарифтай байх юм байна. Манай улсад өмнө нь ийм төрлийн тоглолт огт тоглогдож байгаагүй бөгөөд далайн амьтдаа угсардаг бассэйнд зөөвөрлөн авчрах ажээ. Энэхүү тоглолт нь 10-р сарын 23-ний өдрийг дуустал тоглогдоно. Үзүүлбэрт усан гахай, дельфин, зэрэг далайн амьтад, сургагч нарын хамтаар сонин содон үзүүлбэрүүдээ хүргэхээр бэлтгэлдээ орсон байна.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36732
0 эможи




