Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Коран судрыг Монгол хэл дээр орчуулан тараажээ

2016 оны 9 сарын 26

Туркийн Авкак байгууллага 4000 ширхэг коран судрыг казах  хэл дээр орчуулан тараасан бөгөөд одоо монгол хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа ажээ.

Туркийн хэвлэлд мэдээлснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах  лалын шашны хоёр ч сүм хийдэд болон лалын шашинтай оюутнуудад зориулан коран судрыг казах хэл дээр орчуулан тарааж өгсөн тухай мэдээлсэн байна.

Туркийн Авкак байгууллагын тэргүүн Аббул Рахман Чэтиний хэлж буйгаар Монгол Улсад байдаг лалын шашинтай  хүмүүсийн дийлэнх нь казах үндэстэн байдаг. Коран судрыг олж авахад тэдэнд хүндрэлтэй байдаг бөгөөд орчуулсан хувилбараар хүргэхэд хүмүүс эерэгээр хүлээж авсан гэнэ. Тэрээр цааш нь тайлбарлахдаа Куран судрыг орчуулан 135 улс оронд үнэгүй тараах нь тус байгууллагын зорилго  бөгөөд 400,000 судрыг өөр өөр хэл дээр орчуулан, дэлхий даяар тараана гэжээ.

Энэ үеэр Улаанбаатар дахь Лалын сүм хийдийн тэргүүн коран судрыг монгол хэл дээр орчуулах ажил явагдаж байгаа гэв. Түүний хэлж буйгаар кораны 15 жуз буюу хэсгийг монгол хэл рүү орчуулсан байгаа бөгөөд энэ жилийн сүүлээр бүрэн эхээр нь орчуулж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Монгол Улсын нийт хүн амын долоон хувь нь лалын шашинтай ба Монголын баруун хэсэгт орших Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн казах үндэстнүүд лалын шашинтай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36707
0 эможи
keyboard_arrow_up