Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Элсний наадмаас хоёр хүрэл медал хүртлээ

2016 оны 9 сарын 26

Азийн элсний наадмын эхний өдөр /2016.09.25/ жюү жицү бөхийн төрөлд -94кг жинд өрсөлдсөн Б.Ариунцог /”Гаруда” клуб/, +94 кг-ын жинд өрсөлдсөн Б.Өнөржаргал /”Женко” клуб/ нар хүрэл медаль хүртлээ.

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

МОНГОЛЫН БАГ

  1. Жиүжицү 
  2. Самбо
  3. Кураш
  4. Бодибилдинг
  5. Петанк
  6. Волейбол
  7. Сагсанбөмбөг 3х3 
  8. Элсний бөхийн төрлүүдэд нийт 37 тамирчны бүрэлдэхүүнтэй энэ удаагийн наадамд оролцож байгаа юм.
 

АЗИЙН ЭЛСНИЙ НААДМЫН ТӨРЛҮҮД:

  1. Усанд сэлэлт - марафон
  2. Элсний хөл
  3. бөмбөг
  4. Элсний волейбол
  5. Элсний гандбол
  6. Сагсан бөмбөг 3х3
  7. Элсний бөх
  8. Самбо
  9. Жиү Жицү
  10. Кураш
  11. Мутай бокс
  12. Үндэсний бие хамгаалах урлаг
  13. Элсний петанк
  14. Модон бөмбөг
  15. Хөнгөн атлетик
  16. Бодибилдинг

Тайландын Пукет арал дээр зохион байгуулагдсан өмнөх наадмаас Монголын баг самбо, жиү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд 6 алт, 4 хүрэл медаль хүртэж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36705
0 эможи
keyboard_arrow_up