Монголын сагсчид аваргын төлөө тоглохоор боллоо
2016 оны 9 сарын 24

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ үргэлжилж байна. Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонконгийн багийг 106:67-гоор хожиж, финалд шалгарсан. Ийнхүү манай улсын оюутны шигшээ багийн спортоор анх удаа тивийн аваргад хүч үзэхээр болов. Манай баг Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий аваргын төлөө нутгийн дэвжээнээ Тайванийн шигшээтэй өнөөдөр 17:00 цагт тоглох юм. Тоглолт Буянт-Ухаа спортын ордонд явагддаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36668
0 эможи




