Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг нь шалгаарай

2016 оны 9 сарын 23

Төв аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тодруулбал, Баян, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт сумдад Онцгой байдлын газар болон Төв аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хорио цээрийн дэглэм тогтоон, ажиллаж байгаа юм.

Тэгвэл Төв аймгийн цагдаагийн газрын, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Г.Лхагвасүрэн “Малчин иргэд маань үхсэн малын махыг хууль бусаар зарж борлуулах хориотой гэдгийг мэдсэн хэрнээ устгалд оруулахаас өмнө Улаанбаатар руу зарж борлуулахыг зорьдог.

Тиймээс дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн хяналт шалгалтыг 17 бүсэд явуулж байна”  гэв.

Иймд иргэд олон нийт хүнсэндээ малын мах худалдаж авах бол тухайн махны гарал үүслийн болон шинжилгээний бичгийг нягталсны дараа худалдан авч байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36650
0 эможи
keyboard_arrow_up