Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ГХЯ иргэдийн бичиг баримтыг шуудангаар хүргэнэ

2016 оны 9 сарын 23

ГХЯ-ны Консулын газар “Монгол шуудан” компанитай хамтран хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичгийг энэ сарын 21-нээс эхлэн шуудангаар хүргэхээр болжээ. Гадаадад байгаа иргэдээс ирүүлсэн апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа зэрэг бичиг баримтыг иргэд заавал ГХЯ-наас биечлэн ирж авдаг билээ. Үүнд иргэд ихээхэн цаг зарцуулдаг тул шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэх болсон байна. “Монгол шуудан” компани нь 21 аймаг, бүх суманд салбартай тул иргэдэд бичиг баримтыг нь түргэн, шуурхай хүргэх юм. Шуудангаар хүргэхэд хаягийн байршил болон бичиг баримтын хуудсын тооноос хамааран 1500- 6000 төгрөгийн үнэтэй байх аж. Консулын газар өнгөрсөн онд 514 апостиль гэрчилгээ олгож, 387 баримт бичигт консулын баталгаа гаргаж, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн 856 итгэмжлэлийг хүлээлгэн өгчээ. Харин энэ онд 6100 апостиль гэрчилгээ олгож, 8000 гаруй баримт бичигт консулын баталгаа гаргаж, 5000 орчим итгэмжлэлийг хүлээн авчээ. - See more at: http://www.unen.mn/content/66893.shtml?alias=society#sthash.gTmFsULZ.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36648
0 эможи
keyboard_arrow_up