Өнөөдөр Хубилай хааны мэндэлсэн өдөр

Монголын түүхэнд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн түүхэн зүтгэлтлнүүд олон байдаг.
Тэдний нэг бол эзэн Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хаан юм. Тэгвэл өнөөдөр Хубилай хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Хубилай бол Чингис хааны голомт сахисан отгон хүү Тулуйн хоёр дугаар хүү билээ. Түүнийг судлаачид 1215 оны энэ өдөр Хархорум хотын ойролцоо төрсөн хэмээн үздэг. Монголын төдийгүй түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Хубилай хааны 800 жилийн ойг өнгөрсөн жил өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тэрээр 1260-1294 онд Монголын эзэнт гүрний тав дахь хаан байсан бөгөөд Дорнод Ази дахь Юан гүрнийг үндэслэгч юм. Мөн 1279 онд Өмнөд Сүн улсыг байдлан дагуулж, эрхшээлдээ оруулснаар бүх Хятадыг эзлэн суусан Анхны Хятад биш угсааны хүн болж байжээ.




