Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зарим Windows компьютерийн цагаа хэрхэн тохируулах вэ?

2016 оны 9 сарын 23

Өнөөдөр шөнө Монгол улс зуны цагийн хуваариас өвлийн цагт шилжинэ.

 

Тэгвэл энэ үеэр зарим Windows үйлдлийн системтэй компьютеруудын цаг шилжихгүй байх алдаа байгаа ажээ.

Эдгээр компьютеруудын цаг өнөөдөр шөнө биш, аравдугаар сарын 1-нд өвлийн цагт шилжихээр тохируулагдсан байгаа юм. Та хэрвээ Windows систем хэрэглэдэг бол системийнхээ цагийг шалгаж үзээрэй.

Дараах зурган дээрх шиг харагдаж байвал алдаатай байна гэсэн үг юм.

Үүнийг засварлах програмын нөхөөсийг (hotfix) Майкрософт корпораци гаргасан байна.  https://support.microsoft.com/en-us/kb/3162835 Энэ холбоосоор нэвтэрч дурдсан засварыг хийж чадвал таны компьютер зөв цагтаа буюу өнөөдөр шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

Харин Mac OS, Linux системтэй компьютерууд, iOS, Android системтэй гар утаснуудад ийм асуудал гарахгүй, зөв цагтаа шилжих юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36638
0 эможи
keyboard_arrow_up