Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэрвээ та Yahoo ашигладаг бол

2016 оны 9 сарын 23

Хэрвээ та Yahoo-ийн цахим шуудангийн үйлчилгээ болон Tumblr, Flickr, Fantasy Foorball зэргийг ашигладаг яг одоо л арга хэмжээ авах хэрэгтэй. Компани өнгөрсөн шөнө 500 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан болохоо албан ёсоор мэдэгдсэн.

Хамгийн ноцтой нь хэрэглэгчдийн нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн өдөр, нууц үг зэрэг бүхий л мэдээлэл хоёр жилийн өмнө хакеруудын гарт орсон боловч дөнгөж өнөөдөр л бид мэдэж байна.

Тиймээс хэрэглэгч та яг одоо дараах алхмуудыг хийж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлээрэй.

Yahoo хаягаа шинэчлэх

  • Хэрвээ та 2014 оноос хойш нууц үгээ солиогүй бол яг одоо өөрчилж, нууц асуултууд, нууц хариултуудаа ч шинэчлэх хэрэгтэй.

Зөвхөн Yahoo-г шинэчлэх хангалтгүй

  • Интернет хэрэглэгчид нэг бол хэтэрхий хялбар /123456 гэх мэт/, эсвэл олон үйлчилгээг нэг л нууц үгээр түгждэг. Хэрвээ та Yahoo болон facebook, Twitter гэх мэт бусад үйлчилгээнд нэг л нууц үг ашигладаг бол бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй.

Давхар баталгаажуулалт хийх

  • Давхар баталгаажуулдаг систем бидэнд тун хялбар аргаар өөрсдийн мэдээллийг нууцлах боломж олгодог. Энэ үйлчилгээг идэвхжүүлснээр таны утсанд мессеж эсвэл дуудлага ирж, нэвтрэхээс өмнө баталгаажуулах код өгнө.

Yahoo хэрэглэгчид Account Security хэсгээс “Two-step verification” гэсэн сонголтыг идэвхжүүлж, утасны дугаараа оруулаад мессеж эсвэл дуудлагаар баталгаажуулах эсэхээ сонгоно.

Хамгийн сүүлийнх нь YAHOO ашиглахаа болих

  • Хакерууд аль 2014 онд таны мэдээллийг хулгайлсан байж болзошгүй. Тиймээс хамгийн энгийн, хялбар арга нь Yahoo ашиглахаа болих юм. Gmail, Outlook гэх мэт өөр олон цахим шуудангийн үйлчилгээ бий. Flickr-ийн оронд 500px-ийг ч ашиглаж болно
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36630
0 эможи
keyboard_arrow_up