Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

2016 оны 9 сарын 22

Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн, 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Энэ жилийн хувьд 03 дугаар сарын 26 -ны шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг урагшлуулан зуны цагийн хуваарьт шилжсэн. Энэ оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар 2016 оны зуны цагийн хуваарь дуусгавар болох юм.

Тус хорооноос ажиллуулж буй www.ntp.mn цагийн сервер нь өвлийн цагийн хуваарьт заасан хугацаанд шилжинэ. Цагийн сервер нь төхөөрөмжийн цагийн бүсийн мэдээллийг өөрчлөхгүй тул  энэ өөрчлөлттэй холбогдуулан програм хангамж, систем, сервер, сүлжээний тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг ханган ажиллана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36618
0 эможи
keyboard_arrow_up