Гэртээ цоожлогдсон нярайг галын аюулаас аварчээ
2016 оны 9 сарын 20

Нийслэлийн Баянгол дүүргийн III хороонд Нарны хорооллын IV байранд есөн сартай нярай хүүхдээ гэрт нь цоожилж, давхар цахилгаан зуухаа асаалттай мартсан дуудлага өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу онцгой байдлын аврах ангийнхан шуурхай ажиллаж есөн сартай охиныг болзошгүй аюулаас аварсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн IV хороонд 84 настай хүн гэртээ цоожлогдсон, бие муудсан гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Аврах ангийнхныг очиход 84 настай эмэгтэйн бие муудсан, орныхоо хажууд хэвтэж байсныг яаралтай аварчээ.
Иймээс бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36557
0 эможи




