Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголчууд эко савхи үйлдвэрлэж байна

2016 оны 9 сарын 20

ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн үйлдвэрийн аргаар хонь, ямаа, ишиг хурганы арьс, нэхий, үхрийн ширийг боловсруулж эко савхи үйлдвэрлэж эхэлсэн сайн мэдээ байна.  Тодруулбал үслэг нэхий, хурганы элдсэн нэхий, савхи-шевро, үхрийн боловсруулсан арьс, Хромын идээлэгийг органик цагаан идээлэгээр орлуулсан гэнэ.  Байгаль экологид ээлтэй уг технологи нь усны бохирдол, усан дахь хорт бодисын хэмжээ багатай, савхин бүтээгдэхүүний хувьд хүний эрүүл мэндэд хоргүй гэдгээрээ давуу талтай  юм байна.  Уг бүтээгдэхүүнийг автомашины суудал, төрөл бүрийн дэвсгэрийн зориулалтаар ашиглахаас гадна жижиг эдлэл, бэлэг дурсгалын зүйл хийх боломжтой аж. Уг ажлыг Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн судлаач С.Дашбал ахлагчтай баг гүйцэтгэж буй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36529
0 эможи
keyboard_arrow_up