Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

"ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ"-ын нээлттэй өдөрлөг зохион байгуулна

2016 оны 9 сарын 19

Төрийн албаны зөвлөл төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд туслах зорилгоор шалгалтын цахим системтэй танилцуулах, төрийн албаны мэргэшлийн шалгалт хүнээс хамааралгүй, ил тод, нээлттэй явагддагийг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг сард нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэв. Эхнийх нь 09 дүгээр сарын 22-нд болно.

Өдөрлөгт оролцох иргэд өөрийн овог, нэр, регистрийн дугаараа soril@csc.gov.mn хаягаар 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл ирүүлнэ. Хүсэлтээ ирүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн "www.csc.gov.mn" сайтад /2016.09.21-ний өдрийн 18.00 цагаас хойш/ мэдээлсэн хуваарийн дагуу "Нээлттэй өдөрлөг"-т оролцох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Ажлын албаны 266135, 264216 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.

Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим санд хууль эрх зүйн 3500 гаруй, монгол хэл, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн 1000 гаруй сорилууд багтдаг. Өдөрлөгт оролцохоор бүртгүүлсэн иргэд энэхүү сангаас сонгосон 40 сорилтой жишиг шалгалт өгөх боломжтой бөгөөд хууль эрхзүй, албан хэрэг хөтлөлт, монгол хэл, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорьж, үнэлж дүгнэх боломж бүрдэх юм.

"Нээлтэй өдөрлөг"-т НЭГ ИРГЭН ЖИЛД НЭГ УДАА оролцох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36513
0 эможи
keyboard_arrow_up