Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хар тамхи татсан залуу эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ

2016 оны 9 сарын 19

Өнгөрөгч долоо хоногийн даваа гариг буюу 9-р сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвс татаж мансуурсан нэгэн иргэн хүргэгдэж ирээд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Нас барсан иргэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ гар хөл хамаг бие нь хөшсөн, ухаангүй байдалтай ирсэн гэх ба түүнийг хамт мансуурч байсан хоёр иргэн эмнэлгийн үүдэнд хүргээд буцжээ.  Улмаар өвчтөнийг нас бармагц холбогдох хуулийн дагуу эмнэлгийн ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нас барсан иргэнийг хэн болохыг тогтоож, цогцосыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Улмаар талийгаач нь хар тамхи мансууруулах төрлийн каннабисын хатаасан ургамал хэрэглэж байгаад нас барсан нь тогтоогджээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба талийгаачийг нас барах үед хамтдаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан гэх хоёр иргэнийг саатуулан шалгаж байна. Хэрэг гардаг өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны ... тоот хорооллын гадна талбайд болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36468
0 эможи
keyboard_arrow_up