Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хуурамч дуудлага өгвөл торгоно

2016 оны 9 сарын 17

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс хуурамч мэдээлэл ихээр ирэх болсон тул торгох арга хэмжээ авахаар болсон байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар 101, 105 тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл байжээ. Мөн 102 дугаарын утсанд 1.4 сая мэдээлэл ирснээс 19 хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байсан аж. Харин 103 тусгай дугаарын утсанд 933 мянган дуудлага ирснээс 17 хувь нь тоглосон мэдээлэл иржээ.

Иймд цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага ирүүлсэн эзнийг олж тогтоон, анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байгаа аж. Улмаар дээрх дугаар руу гурваас олон удаа тоглож залгасан эсвэл шалтгаангүйгээр залгасан тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36449
0 эможи
keyboard_arrow_up