Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно
2016 оны 9 сарын 17

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 18-25-нд болно. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казакстан, Тайван, Хонгконг зэрэг 7 орны баг тамирчид өрсөлдөх юм. Багууд хоёр хэсэгт тойргоор тоглоно. Бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Азийн оюутны спортын холбоо, БСШУЯ, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд тэмцээний сугалааг хамтран явууллаа. Сугалаагаар бол А бүлэгт БНХАУ, БНСУ, Хонгконг, Б бүлэгт Монгол, Казакстан, Тайван, Макаогийн сагсчид тойргоор тоглохоор болов. Сугалааг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж, бусад орны тоглогчдод оноолтын талаарх мэдээллийг хүргэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2
36444
2 эможи




