Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХУД-ийн цагдаагийн албан хаагчид сургалтад хамрагдлаа

2016 оны 9 сарын 16

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах, хууль тогтоомжийг сурталчлах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад сургалт хийх зэрэг ажлыг зохион байгуулдаг. Өмнө нь нэгдсэн бодлого, хөтөлбөргүйгээр төрийн байгууллага, албан хаагчдад авлигаас ангид байх нэгэн хэвийн сургалтыг явуулдаг байсан юм. Харин одооноос энэ арга барилаа өөрчилж, тухайн байгууллагад хийсэн авилгын судалгаа дээрээ үндэслэн цаашид яавал авлигаас бүрэн ангижрах вэ, албан хаагчдад юуг нь илүү онцолбол үр дүнтэй сургалт болох гэдгийг сайтар дүгнэж, тухайн байгууллагын онцлогт нь тааруулж АТГ авлигаас ангид байх  сургалтаа хийж эхэлжээ.

Энэ хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгийн алба хаагчид болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагчид “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд тус тус сургалт зохион байгуулсан тухайгаа АТГ-аас мэдээлж байна. Авлигатай тэмцэх газраас хийсэн цагдаагийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгааны дүнд тулгуурлан сургалт-мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд цаашид цагдаагийн алба хаагчдыг үргэлжлүүлэн хамруулах юм. “Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгаа”-г хийхээр Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36438
0 эможи
keyboard_arrow_up