Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголын анхны нийтийн хэрэглээний “ЦАХИМ НОМЫН САН” нээлтээ хийлээ

2016 оны 9 сарын 16

Ном бол ертөнцийг харах цонх. Хил хязгааргүй даяаршиж буй цахим ертөнцөд ч ном үнэ цэнээ алдахгүй байгаагийн нэр илрэл бол дэлхий нийтийн хэрэглээ болоод буй цахим номын сан юм. 1996 оноос яригдаж эхлэсэн “Цахим номын сан” төслийг “Монголын хүүхдийн төв номын сан” болон Номус ХХК хамтран өнөөдөр Улсын Их дэлгүүрийн I Cinema-д нээлтээ хийлээ.  Цахим номын сангийн нээлтэнд үе үеийн номын санчид, зохиолчид, хэвлэлийнхэн оролцлоо. Тус номын сан нь одоогоор өөрийн сан хөмрөгтөө 800 гаруй номтой бөгөөд цаашдаа өдөр бүр шинэ ном нэмэгдэнэ гэдгээ дуулгав.

Тус номын санд ерөнхий болорвсролын сургуулийн хичээлийн сурах бичиг болон хичээлээс гадуурх унших ёстой сургалтын материалууд орсоноос гадна оюутан залуусын өргөн хэрэглээний сурах бичиг, судалгааны материалууд ч багтжээ.

Цахим номын сангийн бас нэг онцлог нь монгол улсад 1940 оноос хойш хэвлэгдсэн хуучны номнуудыг сэргээн засварлаж оруулсанаараа монголын өв соёл, түүхийг хадгалж байгаагаараа чухал ач холбогдолтой хэмээв.

Тэд хэрэглэгчдээ улам ойртох зорилгоор Android болон Ios үйлдлийн систем дээр ажиллах аппликэйшн гаргасан ба та www.e-nom.mn сайтад бүртгүүлэн, гар утсандааНомын хүрээ” апликэйшнийг суулгаснаар номын ертөнцтэй улам ойртох юм.Та сард ердөө 3,000 төгрөг төлөн цахим номын сангаас хүссэн бүхнээ авах боломжтой бөгөөд жилийн эрх нь 30,000 төгрөг юм байна.

Номын цагаан буян дэлгэрэг. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36432
0 эможи
keyboard_arrow_up