Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр болох үйл явдлууд

2016 оны 9 сарын 16

08:30 цагт: Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.

10:00 цагт: Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 3 дугаар хуралдаан болно. Хуралдаанд бүх яамдын дэд сайд нар, УБ хотын захирагч С.Батболд, агентлагын дарга нар оролцох юм байна. 

11:30 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хилчин” цогцолборын нээлт болно. Харилцах утас: 88016767

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш иргэн Ч.Дэлгэрмаа2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хийж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтарч эхэллээ. ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны урдаа барьдаг зүйл бол хууль эрхзүйн мэдлэг. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа МҮЭХ-ны байранд болно. Холбоо барих: 99027019

12:00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар  МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхим Санамж бичиг байгуулна. Утас: 99107440

13:00 цагт: АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, батламжлах ёслол Улаанбаатар зочид буудалд болох юм байна.

13:00 цагт: Монголын анхны цахим номын сангийн нээлт их дэлгүүрийн 5 давхарт I cinema-д болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36391
0 эможи
keyboard_arrow_up