Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа эхэллээ

2016 оны 9 сарын 15

Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл” экспо төвд нээлтээ хийлээ.  Үзэсгэлэн худалдааны нээлтийн  ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  болон үндэсний үйлдвэрлэгчид, иргэд оролцлоо.

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-ийн гол онцлог нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсаны дагуу хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, малын түүхий эдээр хийсэн бараа бүтээгдэхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд худалдах зорилго тавьсаныг онцоллоо.  Алтан намар цаг айл бүхэнд эрүүл хүнс хүргэж, эрүүл монгол  иргэнтэй улс болох том зорилтыг ч тавьсаныг хэллээ.   

“Намрын ногоон өдрүүд“  үзэсгэлэн зөвхөн ногооны худалдаа  биш  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан  жилдээ  энд хуран чуулж, туршлагаа хуваалцаж,  шинэ сортын, шинэ төрлийн бүтээгдхүүнийг иргэддээ таниулж, өргөн утгаараа  Монгол улс дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангаж чадах улс  болох зорилтыг хэрэгжүүлж байгааг тодотгосон юм. УИХ-аас ч хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний салбарт онцгойлон анхаарч байгааг дурьдаад хаалтаа хийгээд удаагүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх чухал шийдвэр гаргасан.  Экспортын татварыг тэглэж,  энэ салбараа дэмжсэнийг  онцолсон юм.

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриатайгаар зохион байгуулж байгаа  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна. Тодруубал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 10 дэхь жилдээ оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас,  Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг,  Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч  оролцож байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн  худалдаа “Мишээл экспо” төвөөс гадна нийслэлийн  6 дүүргийн 43 байршилд 434 хүнсний ногоо борлуулах цэгийг 2 сарын хугацаатайгаар өргөжүүлэн ажиллуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36380
0 эможи
keyboard_arrow_up