Ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээ 240000 төгрөг болно
2016 оны 9 сарын 15

Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр цалингийн доод хэмжээ 40800 төгрөгөөр нэмэгдэж 240000 төгрөг болохоор болжээ.
Энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх аж. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192200 төгрөг юм. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн дөрвөн хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36367
0 эможи




