Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шүүгч, Ерөнхий шүүгчийн орон тоонд нэр дэвшигчидээс шалгалт авна

2016 оны 9 сарын 14

Шүүхийн Мэргэшлийн хороо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс энэ сарын 15-19-ний өдрүүдэд шалгалт авахаар болсон байна. 

 

Хяналтын шатны буюу Дээд шүүхийн хоёр шүүгчийн орон тоонд долоон хүн нэрээ дэвшүүлсэн бол давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 22 орон тоонд 33, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 14 орон тоонд 25 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэндавж заалдах шатны шүүхийн шүүгчийн  гурван орон тоонд дөрөв, анхан шатны шүүхийн таван орон тоонд 40 хүн нэрээ дэвшүүлжээ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, эрх зүйн тохиолдлыг шийдвэрлэх, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн мэдлэг шалгах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх, Шүүгчээр ажиллах зан төлвийг тодорхойлох ярилцлага, Удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт гэсэн найман төрлийн шалгалт авах юм. 

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчдээс бусад орон тоонд өрсөлдөж байгаа хүмүүсээс 8 төрлийн шалгалт авна

 

 

 

Харин Дээд шүүхэд нэр дэвшигчдийн тухайд эдгээр дээр Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт бичих шалгалтууд нэмэгдэж байгаа аж. 

Дашрамд дурдахад, Шүүхийн Мэргэшлийн хороо есөн гишүүнээс бүрддэг бөгөөд тэдгээрийн олонх нь хууль зүйн ухааны доктор цолтой, мөн Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр хүндтэй шүүгчид, их сургуулийн багш нар зэрэг  хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай хүмүүс байдаг ажээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36344
0 эможи
keyboard_arrow_up