Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүйтрэхээс өмнө 1500 айлыг цахилгаанаар хангана

2016 оны 9 сарын 13

Нийслэл хотод 6000 өрх цахилгаангүй амьдарч байгаа гэх судалгааг Эрчим хүчний яам гаргажээ. Уг асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байгаа тул эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны 1500 өрхийг цахилгаантай болгох ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна. Уг ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. “Дараагийн ээлжинд мөн тооны айлыг эрчим хүчээр хангах ажил хийгдэнэ” гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү хэллээ. Цахилгаангүй байгаа 6000 өрхийн дийлэнх хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суудаг айлууд эзэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36265
0 эможи
keyboard_arrow_up