Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сарын 10-аас дараах газруудаас самар түүж болно

2016 оны 9 сарын 12

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын Хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас түүж, бэлтгэх тушаал хэрэгжиж эхэллээ.  Хуш модны самрын ургац, болцоос хамаарч байгаль орчны сайдын тушаалаар түүх, бэлтгэх хугацааг тогтоодог. Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас энэ сарын 10-наас эхлүүлж байна. Иргэн жилд нэг удаа 25 кг самар түүх зөвшөөрөл авах бөгөөд ойн дагалт баялаг ашигласны төлбөрөө төлж, тухай орон нутгийн байгаль хамгаалагчаас дагалт баялаг ашиглах эрхийн бичгээ авсаны үндсэн дээр ойд орж самар түүх эрх нь үүсдэг.  БОАЖ-ын сайдын тушаараалаар энэ онд самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Увс, Хөвсөл аймгийн 16 сумын хушин ойгоос түүж болно.  Харин ахуйн зориулалтаар дээрх 6 аймгаас гадна Булган, Хэнтий, Завхан  аймгийн 25 сумын нутаг, Улаанбаатар хотын ногоон бүс, 8 Тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэхээр тогтоосон байна.  Хуш модны самар түүх иргэдийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх,  хориглосон арга, технологи хэрэглэхгүй байх, мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх, байгаль орчныг бохирдуулахгүй байх, ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байхыг анхааруулж байна. Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36250
0 эможи
keyboard_arrow_up