Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Саранчимэг: Энэ талаар Э.Бат-Үүл даргаас асуу

2016 оны 9 сарын 10

ҮЦХ-ийн дарга Б.Саранчимэг Эко танхимыг нээх ёслолд оролцлоо.

 

 Тэрбээр Эко номын сангийнхаа нээлтийг хийснээс гадна өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үнэгүй Wi-Fi-тай болно 

Б.Саранчимэг "Анх таван жилийн өмнө 27 ажилтантай, таван хүрз, таван бээлийтэй, дэд бүтэцгүй худаг ч үгүй байхад ажлаа эхэлж байлаа. Тэр үеэс хойш бид эрдэмтдийн зөвлөлтэйгөө хамтраад ажиллаж эхэлснээр таван жилийг үджээ. Одоо бол 113 ажилтантай, иргэдийн маань ирдэг, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлсэн газар болж чадсан.  
Өнгөрсөн хугацаанд бид бүтээн байгуулалт хийхээс гадна иргэдийнхээ экологийн боловсролд зориулсан олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Үүний нэг бол өнөөдөр нээлтээ хийж буй Экологи мэдээлэл сургалтын төв юм. 

Энэ номын санд нийт 500 орчим экологийн болон тогтвортой хөгжлийн талаарх судалгааны материал, гарын авлагууд цугларсан. 
Бид төслийнхөө хоёр дахь шатыг цахим хэлбэрт оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шилэн кабель бүхий өндөр хурдын интернэттэй болж байгаа. Энэ сарын дунд гэхэд чанартай, үнэгүй интернэтийг иргэддээ хүргэж эхэлнэ. Энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн “Мобиком” компанид талархсанаа хүргэж байна. 

Э.Бат-Үүл даргаас ажилчдыг маань битгий халаарай гэж гуйя 

"Өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын 146 дугаар захирамж гарсан. Миний бие уг захирамжийн дагуу  өнөөдөр дараагийн хүнд ажлаа хүлээлгэж өгч байна. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг. Өнгөрсөн таван жилд хоёргүй сэтгэлээр хүйтэнд хөрж, халуунд халсан ч ажралгүй өдөр шөнийг үл алгасан иргэдийнхээ төлөө, ногоон байгууламжийнхаа төлөө, цэцэрлэгт хүрээлэнгээ өөрийн гэр орон, үр хүүхэд шигээ хайран хамгаалж хөгжин дэвшиж ирсэн хамт олондоо талархаж байна. 

Эцэст нь ганцхан үг хэлэхийг хүсч байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл даргад хандан ногоон байгууламжийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй байгууллагын маань ажилчдыг халж солилгүй цаашид тогтвортой ажиллуулахыг гуйж байна" гэв. 


Б.Саранчимэг дарга ажлаас чөлөөлөгдсөн талаараа ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан юм. Тэрбээр "Энэ талаар яримааргүй байна. Э.Бат-Үүл даргаас үүнийг асуу" гэв. 

Харин нэр, албан тушаалаа хэлэхээс татгалзсан ҮЦХ-ийн нэгэн ажилтнаас доорх зүйлийг тодруулав.  

-Ямар үндэслэлээр Б.Саранчимэг даргыг ажлаас нь чөлөөлсөн бэ. Захирамж дээрээ энэ талаар тодорхой бичсэн байгаа байх?  

-Мэдэхгүй байна. Одоо болтол манай дээр тэр захирамж ирээгүй байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд даргыг ээлжийн амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх тушаал гаргасан

-Ажлаас чөлөөлсөн тушаал яг хэзээ гарсан юм бэ?

-Өнгөрсөн сарын 19-нд гарсан гэх яриа байгаа. Түүнээс хойш тушаал нь манай дээр ирээгүй байгаа. Даргыг ажлаас нь чөлөөлсөн тушаал ulaanbaatar.mn сайтад гарах ёстой. Гэтэл одоо болтол гаргаагүй байгаа.  
Шинэ дарга ирж, гарын үсэг зурж байж ажилчдын цалинг тавих учраас Б.Саранчимэг дарга өнөөдрөөс ажлаа хүлээлгэж өгч байгаа. 

-ҮЦХ-ийн ажилчид цалингаа авалгүй хэр удаж байгаа вэ? 

-Цалингийн тухайд өнгөрсөн сарын 25-наас хойш манай цалин буугаагүй байна. Даргын гарын үсэг байхгүй гээд бидний цалинг тавихгүй байгаа. 

-Шинэ даргаар ямар хүн ирж байгаа вэ?

-НИТХ-ын төлөөлөгч н.Алтанцэцэг болон н.Батбаяр гэдэг хүмүүсийн нэр яригдаж байсан. Яг ямар хүн томилогдсоныг мэдэхгүй байна. Шинэ дарга өнөөдөр ажлаа хүлээж авах ёстой ч одоогоор ирээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36205
0 эможи
keyboard_arrow_up