Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

2016 оны 9 сарын 10

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэл:Баруун болон төвийн аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говиор 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна. 


2016 оны есдүгээр сарын 11-наас есдүгээр сарын 15-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд зүүн аймгуудын нутгаар, 12,14-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 13-нд  төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын саваар шөнөдөө 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36192
0 эможи
keyboard_arrow_up