Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны үнэ 9.2 хувиар буурчээ

2016 оны 9 сарын 09

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны наймдугаар сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн наймдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас ямар нэгэн өөрчлөлт гараагүйг харуулж байгаа юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны наймдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 9.2 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -7.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4908 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36171
0 эможи
keyboard_arrow_up