Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2016 оны 9 сарын 09

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокийн суурьшлын бүс хүртэл 1.02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна.
Мөн хот орчмын Х0:3 "Городок-Дүнжингарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам" чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэв гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36170
0 эможи




