Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутагт бруцеллёз өвчний дархлаажуулалт эхэллээ

2016 оны 9 сарын 06

Дорнод аймагт малын бурцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт  явагдаж байна. Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уг дархлаажуулалтыг хийдэг бөгөөд энэ жил Дорнод аймгийн 14 сумын 330 гаруй төл малд хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар долоон сум вакцинаа хүлээн авч, вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа вакцинжуулалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн үргэлжлүүлэн өвчний голомт ихтэй аймгуудад уг  дархлаажуулалт явагдах аж. Мал, амьтнаас хүнд халдварладаг  өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн элбэг тохиолддог өвчин бөгөөд  өвчтэй мал, амьтнаас  хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн (зүрх, уушиг, элэг, дэлүү), шээс,  бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай халдварт өвчин юм. Манай  улсад жилд дунджаар 400-500 хүн шинээр өвчилдөг гэх судалгаа бий. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36003
0 эможи
keyboard_arrow_up