Хууль бусаар түүсэн самрыг хурааж хоёр сая хүртэлх төгрөгөөр торгохоо анхааруулж байна

Самар бэлтгэхдээ зөвшөөрөлгүй, хууль бусаар түүж, тээвэрлэх зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /960 мянган төгрөг/, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх / 2 880 000 төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгох болсныг ыг МХЕГ-аас анхааруулж байна.
Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдолтой байдаг тул халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлдэг гэдгийг ч сануулсаар байна.юм. Самрыг түүхдээ баялгийн баялгийг ч нөхөх аргагүй сүйтгэж, анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэсээр байна. Иймээс иргэдийг түүхий самар түүх болон бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна.




