Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт болно

2016 оны 9 сарын 05

Есдүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” болно.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар болжээ. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурлын нээлт 14:00 цагт ХААИС дээр болох юм байна.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хоёр орны залуу эрдэмтэн судлаачид өөр хоорондоо танилцах, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байна.

Хурал техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжлэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35945
0 эможи
keyboard_arrow_up