Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ухаалаг цагдаа” төсөл хэрэгжинэ

2016 оны 9 сарын 03

Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төсөлд хамрагдсан цагдаагийн хэсгүүд интернэтийн сүлжээнд холбогдож улмаар гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгийг тодорхойлон, үнэлэлт дүгнэлт өгч, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилготой аж.

Мөн бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх, иргэн жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлах мэдээллийг шуурхай бүртгэх, дамжуулах боломжтой болох нь.

Эхний удаа энэ онд Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбоно. Мөн гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хяналтын системийг суулгах юм. Үүний дараа 2017 онд уг төслийн хоёрдугаар үе эхэлнэ.

2017 онд мэдээлэл дамжуулах цогц програм хангамжийн өргөтгөлийн ажил эхэлж дүн шинжилгээний системийг суурилуулах юм байна.

Дээрх хоёр үе шатыг дамжсанаар энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусна.

Одоогийн байдлаар цагдаагийн хэлтэс нэгдсэн системд холбогдоогүй учраас цагдаа нар шаардлагатай мэдээллээ нийслэлийн цагдаагийн газар очиж авдаг. Үүнээс болж цаг их алддаг байна.

Ухаалаг цагдаа төсөл хэрэгжсэнээр цагдаагийн алба хаагчид хэрэгцээт мэдээллээ мэдээллийн нэгдсэн сангаас цаг алдалгүй авах, гэмт хэргийн мэдээллээ шуурхай өгөх боломж бүрдэнэ гэж төслийг санаачлагчид тооцоолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35938
0 эможи
keyboard_arrow_up