Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно

2016 оны 9 сарын 03

2016 оны есдүгээр сарын 3-ны 9-21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35929
0 эможи
keyboard_arrow_up