Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Шалгалт нэртэй боловсон ДЭЭРЭМ явагдаж байна

2016 оны 9 сарын 02

Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явж буй авто машинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг 8-р сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн. Энэхүү шалгалт 9-р сарын 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх ба тухайн автомашины гадаад өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгах юм. Түүнээс гадна бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтийг хэмжих аж. Ийнхүү дээрх зүйлсийг нэг бүрчлэн шалгаж, эдгээрээс аль нэг зөрчил нь илэрвэл, Замын хөдөлгөөний тухай аюулгүй байдлын тухай хуулийн 32-р зүйлийн 32.1, 32.2-т зааснаар 19200 -аас 42 мянган төгрөг хүртэл торгууль оногдуулах юм. Уг шалгалтын ажилд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн алба, Аймгуудын Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төвийн Техник хяналт, мэдээлэл, технологийн хэлтэс, Аймаг, нийслэлийн Автотээврийн үндэсний төвийн салбарын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ гар бие оролцож байгаа юм.  ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНУУДАД ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХЫГ СУМЫН ЦАГДАА НАРТ ҮҮРЭГДЖЭЭ- Гадаад өнгө үзэмжийн шалгалтад автомашин хаа нэг газраа будаг нь халцарсан байвал маргах зүйлгүй торгуулж таарах нь. Түүнчлэн салхины шил цуурсан, улсын дугаар нь бүдгэрсэн байвал жолоочид мөн л торгуулийн шийтгэл оногдуулна. Цаашлаад дээрх зөрчил гарахгүй бол машины яндан руу хэмжигч багаж шургуулаад хорт хий, тортог ихтэй хэмээн торгох заалттай. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, орон нутгийн уул уурхайн компаниудын хүнд даацын машинуудын бүхээг, зуурагч машины тосгуур зэргийг шалгаж 48 мянган төгрөгийн торгууль оногдуулахыг сумын цагдаа нарт үүрэгдээд байгаа гэв. Улсын хэмжээнд 300 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагаас шалгалт явуулах нэг сарын хугацаанд 100 мянган автомашинд шалгалт хийхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа л 100 мянган тээврийн хэрэгслийг торгох юм. Эдгээр 100 мянган тээврийн хэрэгслийг торгуулийн хамгийн доод хэмжээ болох 19200 төгрөгөөр торговол хамгийн багадаа 1.9 тэрбум төгрөг улсын төсөвт орох аж. Манай улс уг нь авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартыг мөрдөн ажилладаг. Энэхүү стандартыг хангуулах үүрэгтэй Авто тээврийн үндэсний төв жил бүр автомашинуудыг үзлэгт оруулдаг хэдий ч төлбөр хураамжаа авчихвал машины бүрэн бүтэн байдал, стандарт өнгө үзэмж төдийлөн хамаардаггүйг хэн бүхэн мэднэ. Үүний тод жишээг Авто тээврийн газрын үзлэгээр тэнцсэн хэрнээ хотын гудамжинд хар утаа татуулан яваа машинуудаас харж болно. Цаашлаад салхины шил цуурсан, өнгө үзэмж муутай гэх шалтгаанаар торгуулаад эхэлсэн жолооч нарын тооноос Авто тээврийн газар ажлаа ямар хэмжээнд хийж, үзлэг шалгалтаа хэр чанартай гүйцэтгэдгийг дүгнэж болох аж. Ийнхүү улс орон даяар өрнөж буй шалгах, шалгуулах, торгох торгуулах үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байгаа замын цагдаа нарыг иргэд “тугалган цэрэг” хэмээн нэрийдэж торгуулийн ажиллагааг зохион байгуулж буй төрийг боловсон “дээрэм”-ийг эсэргүүцэж эхэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35920
1 эможи
keyboard_arrow_up